Олимпик Резиденс Цогцолборын 3-р давхарт “Eatopia” хэмээх нэгэн шинэлэг концепц та бүхэнд үүд хаалгаа нээхэд тун дөхөөд байна. “Eatopia” фүүд холл нь олон улсын шилдэг дизайнеруудын шинэлэг, өвөрмөц интерьер дизайнтай байхаас гадна олон төрлийн үндэстний ресторан, түргэн хоол, энтертайнмент зэргээс бүрдсэн цоо шинэ агууламжтай цогцолбор болох юм.     

Бизнесийн төв дүүрэгт байрлах, олон улсад сайшаагдсан Олимпик Резиденсийн “Eatopia” зоогийн газрын цогцолборт үдэшлэг, төрсөн өдөр, болон байгууллагын уулзалт зэргийг зохион байгуулахад нэн тохиромжтойгоос гадна өдөр, оройн хоолоо олон төрлийн үндэстний төрөл бүрийн давтагдашгүй зоогоор үйлчлүүлээрэй.

Өдрийн Хоол | LUNCH EXTRAVAGANZA

Олимпик Резиденсийн гуравдугаар давхрын гадаах террасд саатаж, Богд Хаан уул, Хүүхдийн Парк, Бизнесийн Төв Дүүргийн өнгө үзэмжийг тольдонгоо олон улсад сайшаагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн төрөл бүрийн үндэстний давтагдашгүй зоогоор үйлчлүүлэх боломжтой.

Улаан, цагаан дарс, шар айрагны амталгаат үдийн зоог | WINE AND BEER TASTING DINNERS

Уламжлалт гар аргаар нэрсэн олон орны задгай шар айраг, улаан, цагаан дарсны олон нэр төрөл, сонголт бүхий “Eatopia” фүүд холл-д найз нөхөд болон ойр дотнынхонтойгоо олон жил дарсан дарсны амталгаа хийх, оройн зоог барихад нэн тааламжтай.

Алжаал тайлах | HAPPY HOUR

Даваа гарагаас Баасан гараг хүртэл улаан, цагаан дарс, уламжлалт гар аргаар нэрсэн шар айраг (craft beer), оргилуун дарс, коктейль, Сөжү болон Сакэ зэрэг бүх төрлийн уух зүйлсээр үйлчлүүлж ажлын алжаалаа тайлах боломжийг “Eatopia” фүүд холл танд олгоно.

Үдэшлэг, хүлээн авалт | Group Parties

Групп компаниудад өдөр, оройн зоог, хүлээн авалт, эвент, үдэшлэг, хурал, чуулган, элчин сайдын яамдын том хэмжээний бүх л төрлийн үйл ажиллагаа, тэмдэглэлт өдрүүдийг хүлээн авах бүрэн хүчин чадалтай.

3-Floor-EN

3-р давхар FOOD HALL

Тоот Чиглэл (мкв)
301 Willams-Sonoma w/Culinary Classes 102.7
302 Confectionary 50
303 Charcuterie / Fromagerie 47
304 Artisanal Gelato / Ice Cream 36.7
304b Soup Bar 12.5
305 Smoothies & Juice Bar 52.3
306 Cote Cakes 12.1
307 Cielo Tapas and Wine 215
Тоот Чиглэл (мкв)
308 T.B.D. 45.3
309 Spicy Korean Chicken 60.5
310a Craft Beer House & Burger Bar 129
310b Pizzeria Wood Oven & Bar 33
310c Pizzeria Restaurant 58
311 Cote 65.5
312 Teppanyaki Steak House w/Center Bar 142
313 Champagne & Caviar 42
efh-1
efh-2
Retail-brochure-08-20-25.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-25.pdf_0001_Layer-3

Кофе Шоп /Espresso Heaven/

1990 оноос 2000 оны хооронд кофе-ний соёл Европоос дамжин Америк цаашлаад Ази тивд маш хурдтайгаар түгэн дэлгэрсэн.

Европын түүхэнд кафе нь цуглах, нийгэмших, харилцан ярилцах, унших, бичих, цагийг зугаатай өнгөрүүлэх зэрэг хүмүүс хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой газар болон үлджээ.

“Eatopia” кофе шоп нь дулаан, дотно уур амьсгал бүрдүүлсэн өвөрмөц интерьер дизайнтай байхаас гадна амт чанар сайтай Итали, Араб кофе, бялуу, нарийн боов, болон төрөл бүрийн сэндвичээр танд үйлчлэх болно.

efh-3
Retail-brochure-08-20-27.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-27.pdf_0001_Layer-3

Дели /Delicatessen/

Дели (Delicatessen) нь 1700-аад онд анх Герман улс банана, манго, чавга зэргийг Хятад болон бусад арлын орнуудаас импортлон оруулж ирснээр анх танигдсан бол өдгөө 300 жилийн дараа энэ нь Европын хүнсний салбарт хамгийн том ач холбогдол, байр суурийг эзэлсэн зах зээл болжээ. Эрүүл, шинэ, органик, олон улсын стандартад нийцсэн төрөл бүрийн үндэстний өвөрмөц, өндөр чанартай амталсан мах, махан бүтээгдэхүүн, дарсан, давсалсан нарийн ногоо, талх, гурилан бүтээгдэхүүн зэргээс бүрдсэн Дели нь “Eatopia” фүүд холл концепцын нэгэн гол хэв шинжийг агуулна.

efh-4
Retail-brochure-08-20-29.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-29.pdf_0001_Layer-3

Талх, нарийн боов, болон гурилан бүтээгдэхүүний хэсэг /Patisserie and Bakery/

Олон улсын нарийн боовны мэргэжлийн тогооч нарын бэлтгэсэн олон үндэстний талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн бүхий Патиссэри нь өглөө, өдөр, орой гээд аль ч үед хооллох, төрсөн өдөр зэрэг онцгой өдөрлөг зохиоход тохиромжтой.

efh-5
Retail-brochure-08-20-31.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-31.pdf_0001_Layer-3

Gelato /Зайрмаг/

Зайрмаганд дургүй хэн байх билээ. Өдөр бүрийг шинэ амтаар чимж, зуны бүгчим халуун өдрийг сэрүүцүүлэх амтыг та эндээс мэдрээрэй. Максимал засал чимэглэл, халуун дотно үйлчилгээ таны дессертийг илүү амттай байлгах болно гэдэгт итгэлтэй байна.

efh-6
Retail-brochure-08-20-33.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-33.pdf_0001_Layer-3

Champagne and Caviar /Оргилуун дарс болон түрсний хослол/

“Eatopia” фүүд холл-ны төв цэгт Улаанбаатар хотын цорын ганц оргилуун дарс (шампейн)-ны бар байрлах ба хамгийн олон нэр төрөл, улс орны оргилуун дарсыг эндээс олох боломжтой.

efh-7
Retail-brochure-08-20-35.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-35.pdf_0001_Layer-3

Ил зуухны пицца бар /Artisanal Pizza Bar/

Хөгшин Европийн Венис хотоос Балба (Непал) хүртэл туршсан, ил зуухны пиццаны технологийг органик Монгол орцтой хослуулсан “Eatopia” пиццаны амтыг гүйцэх пиццаг эндээс өөр хаанаас ч хайгаад олохгүй. Таны нүдэн дээр урлах амтат пиццаны туршлагыг “Eatopia”-аас аваарай.

efh-8
Retail-brochure-08-20-37.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-37.pdf_0001_Layer-3

Craft Beer House /Уламжлалт аргаар нэрсэн шар айрагны газар/

Уламжлалт буюу гар аргаар нэрсэн шар айраг Монголд 20 жилийн өмнө анх орж ирснээс хойш сар бүр алгасалгүй шар айрагны нэр төрөл өсөн нэмэгдсээр байна. Улаанбаатар хот дахь нэгэн цоо шинэ, уламжлалт аргаар нэрсэн шар айрагны газар “Eatopia”-д тун удахгүй нээгдэх бөгөөд та бүхнийг зөвхөн өөрт тохирсон шар айргаар үйлчлүүлэхээс гадна шинэ мэдрэмж, шинэ амтыг туршиж үзэхийг уриалж байна.

efh-9
Retail-brochure-08-20-39.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-39.pdf_0001_Layer-3

Teppanyaki /Япон хоолны ресторан/

Япон үндэстний тус өвөрмөц зоогийг тайлбарлах цорын ганц арга зам нь турших, үйлчлүүлэх бөгөөд төрсөн өдрийн баяр, тэмдэглэлт өдрүүдээ Япон, Монголын мэргэшсэн тогооч нарын шоу үзүүлбэр, сайн чанарын Япон Сакэ, Солонгос Сөжү, эсвэл задгай шар айргаар даруулж оройн хоолоо зооглох онцгой боломжийг танд санал болгож байна.

efh-10
Retail-brochure-08-20-31.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-43.pdf_0001_Layer-3

Тапас & Дарс /Spanish Tapas and Wine Bar/

Өмнөд Европын төрөл бүрийн дарсны цуглуулга, Спани Тапасыг “Eatopia” зоогийн танхимийн тэргүүнд байрлах энэхүү хэсгээс хүрэлцэн ирж таалаарай. Улаанбаатар хотын бизнесийн төв дүүрэг дэх тус рестораны гадаа террас таны нүдийг булаах орчинтой, сонорыг мялаах хөгжимтэй, сэтгэл сэргээх шинэ амт бүхий болно гэдэгт бид итгэлтэй байна.

efh-11
Retail-brochure-08-20-43.pdf_0000_Layer-2
Retail-brochure-08-20-43.pdf_0001_Layer-3

Хамтарсан хоол хийх сургалт

Монголын болон олон улсын мэргэжлийн зочин тогооч нартай хамтран хоол хийх аргад илүү хөгжилтөйгээр суралцах алтан боломжийг Eatopia танд санал болгож байна. Та өөрийн хоол хийх урлаг, адал явдлаа эндээс эхлээрэй.