
Bulgan Otgonbayar
Real estate agent
Specialities
- Real Estate Sales & Purchase Assistance
Location: Mongolia
Парк Вью Резиденс нь Улаанбаатар хотын төв хэсэгт байршилтай жуулчид болон гадаадын оршин суугчдад хамгийн таатай орон сууц юм. Улсын төв номын сангийн чанх ард, Сүхбаатарын талбайгаас ердөө л 5 минутын зайд байрлана.
Парк Вью Резиденс нь Грандхаан Айриш паб, Веранда, Силк Рөүд зэрэг томоохон ресторануудтай ойрхон. Tүүнчлэн хотын төв бүсэд ажиллаж, амар тайван орчинд амьдрахыг илүүд үзсэн хүмүүст тохиромжтой.Европын орнуудын барилгын өвөрмөц хэв шинжийг агуулсан Нүхт Виллаж Цогцолбор танд гэр бүл болон найз нөхөдтэйгээ ая тухтай амьдралын хэв маягийн бүх талыг мэдрэх таатай орчинг санал болгож байна. 3-р давхартаа тансаг зэрэглэлийн пентхаустай, 1-2-р давхарт оффис, худалдаа, үйлчилгээний талбайтай Нүхт Виллаж Цогцолбор нь бизнесийн гайхалтай боломжийг танд санал болгож байна.
Улаанбаатар хотын бизнесийн төв дүүрэгт, Олимпийн гудамжинд байрлах Олимпик Резиденс нь тансаг зэрэглэлийн пентхаус, орон сууц болон 1-3 давхарт худалдаа үйлчилгээ, энтертайнмент хослуулсан цоо шинэ өнгө төрх, интерьер дизайн бүхий цогцолбор юм. Оршин суугчид болон зочдод зориулсан тав тухтай лобби, дулаан авто машины зогсоол, 24 цагын харуул хамгаалалт, хүлээн авах ресепшинтэй.
Тус барилгын өвөрмөц дизайныг бүрдүүлж байгаа гурвалжин хэлбэрийн шаталсан байрлал нь хотыг бүхэлд нь харах боломжийг оршин суугчиддаа олгосон. Урд зүгт Богд Хан уул, Зайсан толгой, хойд зүгт Их эзэн Чингис хааны дурсгалын хөшөө, Сүхбаатарын талбай, төрийн ордон, их хотын өндөр цамхгууд, баруун талд Үндэсний соёл амралтын хүрээлэн болон олон улсын сүлжээ Шангри-Ла зочид буудал байрлана.
Улаанбаатар хотын бизнесийн төв дүүрэгт, элчингийн гудамжинд байрлах Олимпик Резиденс нь тансаг зэрэглэлийн пентхаус, орон сууц болон 1-4 давхарт байрлах худалдаа үйлчилгээ, энтертайнмент хослуулсан цоо шинэ өнгө төрх, интерьер дизайн бүхий цогцолбор юм. Оршин суугчид болон зочдод зориулсан тав тухтай лобби, дулаан авто машины зогсоол, 24 цагын харуул хамгаалалт, хүлээн авах ресепшинтэй.
Хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд баригдсан Олимпик Резиденс цогцолбор нь 1-4 давхартаа консьержийн үйлчилгээ, дэлхийн томоохон брэндүүдийн дэлгүүр, дээд зэрэглэлийн ресторан, кофе шоп, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдад зориулсан лоунж зэрэг хүний тав тухтай байдалд хэрэгтэй бүх зүйлсийг нэг дор хослуулсан.
Real estate agent
Specialities
Location: Mongolia